Улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдын сургалт, хэлэлцүүлгийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Улсын нөөцийн газраас улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 08-09-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.

Зүүн бүсийн сургалт Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газарт, Хойд бүсийн сургалт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт, Өмнөд бүсийн сургалт Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт боллоо. 

Энэ удаагийн сургалтаар Улсын нууцын болон Нөөцийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам стандартын хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар танхимын мэдлэг олголоо.

Мөн Нөөцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, нөөцийн бараа материалын хадгалалт хамгаалалт, чанар аюулгүй байдлын талаарх шийдэл гарц, туршлага сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.