Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 674 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын газрын алба хаагчид 530 хүний амь нас, төрийн болон хувийн хэвшил, ард иргэдийн 13.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хүрээнд “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран 34 алба хаагчийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан.
Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах хүрээнд 2021-2024 онуудад дотоод нөөц бололцоо, хамтран ажилладаг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгт тулгуурлан нийт 361 нэр төрлийн бүтээн байгуулалтыг хийсэн.
Мөн “Аврагч мазаалай” сургалтын танхим, өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг иргэдэд түгээх зорилгоор “Аюулгүй өрх” сургалт арга зүйн танхим, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах “Галын аюулгүй байдал” сургалтын танхмыг тус тус байгуулан, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж байна.
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Дархан-Уул аймгийн “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран Онцгой байдлын газрын 6 алба хаагчийн гэрлэлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулсан гэдгийг онцлон танилцууллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын газар, анги салбаруудад ажиллах үеэрээ байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавх, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарч ажиллах санал, сэтгэгдлийг сонссон юм.
calendar_today2025/04/08
Шинэ мэдээСургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 00 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
calendar_today2025/04/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
calendar_today2025/04/08
Шинэ мэдээОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны буюу IV зэргийн сургалтыг энэ сарын 04-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
2023 © ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ
Вэбсайтыг “Грийнсофт” ХХК хөгжүүлэв