Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байгааг танилцууллаа

A- A A+

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас сурагчдын бие даалтын долоо хоногийг “Аюулгүй  амьдрах ухаан” сургалтын хөтөлбөртэй уялдуулан зохион байнгуулсантай холбогдуулан  ерөнхий боловсролын 21 сургуулийн 1260 сурагчдад танхимын сургалт, дадлага, алба сурталчлах арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт 2500 гаруй сурагчийг хамрууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилтийг хангах, улирлын онцлогт тохируулан аймгийн хэмжээнд "Түймэргүй төрх-Бидний хариуцлага”  нөлөөллийн аяныг зохион байгуулж, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Аймгийн хэмжээнд зуд, шар усны үер, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи шуурга гэсэн гамшгийн дөрвөн төрлөөр эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэхэд дунд эрсдэлтэй буюу шар түвшинд үнэлэгдсэн бол ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн  байгууллагын нийт 70 барилга байгууламж, сууц өмчлөгчдийн холбоодын 280 барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжилтийг хангах талаар заавар, зөвлөмж өгч ажилласан.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд шат дараатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын олон талт ажлыг өрнүүлж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудтай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ байгууллагын бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.