Монгол Улсын "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө"-г шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэгт Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 50 гаруй алба хаагч оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг удирдлага зохион байгуулалт, байгууллагын чиг үүрэг, хариу арга хэмжээ, санхүү хөрөнгө оруулалт зэрэг байгууллагын бүх талын оролцоог хангах хүрээнд төлөвлөсөн юм.

Тус төлөвлөлтийг өгөгдсөн цагийн байдал дээр турших дадлага сургуулийг зохион байгуулж, оролцогч талуудын саналыг тусгалаа.

Цаашид төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.
2025/04/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/04/04
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/04/04
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна