“Ирээдүйн аврагч-2025” тэмцээний шилдгүүд тодорлоо

A- A A+

ДХИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль, Онцгой байдлын сургууль хамтран “Ирээдүйн аврагч-2025” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 9 баг оролцож, мэдлэг сорих асуулт, хариултын цэг, гал унтраах үйл ажиллагааны цэг, анхан шатны тусламжийн цэг, химийн хорт бодистой ажиллах цэг, усанд осолдогчийг аврах цэгт даалгавар гүйцэтгэж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Нийлбэр дүнгээр Э.Ариунболор багштай Д.Түвшинбаатар ахлагчтай 10В ангийн баг тэргүүлж, Д.Бямбабаяр багштай Б.Баясгалан ахлагчтай 12А ангийн баг дэд байрыг, Д.Алтанцэцэг багштай Г.Нямдорж ахлагчтай 10Б ангийн баг гутгаар байрыг эзэллээ.

Эх сурвалж: ДХИС

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна