Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна

A- A A+

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цастай. Үүнээс Увсын Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сүхбаатарын Мөнххаанд 11-18 см, бусад нутагт 1-10 см хүртэл цастай байна. 

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Богд, Өмнөговийн Манлай, Булган, Дундговийн Луус, Дорноговийн Мандахад 28-34 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 38 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.

Өнгөрсөн арав хоногт агаарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгуудын зарим сумдаар дунджаас 1.1-1.9 градусаар хүйтэн, хур тунадас нутгийн 50 орчим хувьд дунджаас ахиу, 50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна