Бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Он гарсаар эхний улирлын байдлаар 37 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 360 градус эргэдэг хөдөлгөөнт камер, дулаан мэдрэгч камер, нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөр хяналт тавьж ажиллаж байна.  

Аймгийн Боловсролын газартай хамтран "Аюулгүй амьдрах ухаан" хичээлийн сургагч багшаар ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 50 гаруй багш, ажилчдыг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулийн бие даалтын долоо хоногийн хугацаанд 19 сургуулийн 500 гаруй ахлах болон дунд ангийн сурагчдад байгууллагын үйл ажиллагаа болон сургалтын төвүүдийг танилцуулсан.

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгах өдөр болгон зарласантай холбогдуулан гаргасан хяналтын хуудсыг 8561 иргэдээр бөглүүлж, улсын хэмжээнд  хамгийн өндөр хандалт авсан аймгаар шалгараад байна.

Бие бүрэлдэхүүний мэдлэг боловсрол, хувь хүний хөгжлийг дэмжих, гадаад хэл, компьютерийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн танхимыг шинээр байгуулан, аймгийн Боловсролын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран чиглэлийн сургалтуудыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байгааг онцоллоо.

Хошууч генерал Г.Ариунбуян , Үндсэн үүргийнхээ хажуугаар өөрсдийгөө хөгжүүлэх, алба хаагчдынхаа мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг сайшаагаад, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна

Харин Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өнөөдөр гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар аймгийн Онцгой байдылн газрын алба хаагчид ажиллаж байна.

Сургалт, дадлагын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ

Мөн гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээний хүрээнд шилдгүүдээ шалгаруулж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төсөлд бүх талын оролцоог хангах саналыг тусгалаа

Цаашид  төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.

51-263581