Тохиолдож болзошгүй аюулаас сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгалаа

A- A A+

Орхон аймгийн хэмжээнд 1508 малчин өрхийн 175.842 мян.толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд 83 мянган толгой эх мал төллөхөөс гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12.3 хувь буюу 9272 толгой мал төллөж, төл бойжилт хэвийн явагдаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өндөр, Жаргалант сумдын малчин айл, өрхөөр орж, өвөлжилт, хаваржилтын цаг үеийн нөхцөл байдалтай танилцан, үзлэг хийж, анхан шатны тусламж үзүүлэн газар дээр нь ажилласан.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжийн хүрээнд 6 бүлэг 28 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөг батлан, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр танилцууллаа.

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус хуралдаанд оролцох үеэрээ холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм. Тухайлбал, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хүрээнд хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, хавар, зуны улиралд тохиолддог хүчтэй салхи, шуурга, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгалаа. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ

уудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581