ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газар, Гал түймэртэй тэмцэх газраас хамтран Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг Увс аймагт зохион байгууллаа.

Сургалт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн 80 гаруй захирагч хамрагдсан юм.
Энэ хүрээнд төрөл бүрийн хийн гал түймэр унтраах онцлог, анхаарах асуудал, гал түймрийн үеийн агаарын солилцоо, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ бататагаж, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм шинэчлэхтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн гал түймрийн үеийн агаарын солилцоо, гал унтраах автомашины хөөрөг ажиллуулах, гал түймэр унтраах арга зүй, шингэрүүлсэн шатдаг хийн тэсрэлтийн тооцоолол, гал унтраах хайгуулын ажиллагааны дадлагыг хийж, харилцан туршлага, мэдээлэл солилцсон юм.

Сургалтын төгсгөлд алба хаагчдын дунд онолын мэдлэг, норматив дасгал, гал унтраах тактикийн хүрээнд тэмцээн зохион байгуулж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлог байлаа.

2025/04/02
Шинэ мэдээТус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2025/04/02
Шинэ мэдээТус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм.
2025/04/02
Шинэ мэдээТус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.