"Эрт зарлан мэдээлэх, эртнээс авах арга хэмжээ ба оролцогч талууд” сэдэвт семинарт оролцоод ирлээ

A- A A+

БНЭУ-ын НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, тус улсын Pелианс сангаас Гужарат мужийн Буж хотноо зохион байгуулсан “Эрт зарлан мэдээлэх, эртнээс авах арга хэмжээ ба оролцогч талууд” сэдэвт семинарт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаа нар оролцоод ирлээ. 

Тус семинарт БНЭУ, Монгол, Непал, Кени улсууд, Энэтхэг улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын 40 орчим төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсаас оролцогчид хоёр салбар хэлэлцүүлэгт оролцож, 2023-2024 оны өвөл тохиолдсон зудын гамшиг, зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, эрсдэлийн мэдээлэлд үндэслэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа.

Тус семинараас гарсан үр дүнг  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн III  үе шатны арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд тусгах юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Индонезид 1600 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

“Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” форумд панелистаар оролцлоо

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.