ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Улсын нөөцийн газраас нийслэлийн хүрээний улсын нөөцийн анги, салбарын алба хаагчдад зориулсан сургалт, хэлэлцүүлгийг 03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Сургалтад 185, 179, 112 дугаар ангийн алба хаагчид хамрагдсан бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр оролцож, амжилт хүслээ.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тэнхимийн дарга, аюулгүй байдал судлалын докторант Д.Оюунцэцэг "Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, олон улсын туршлага, санал" сэдвээр мэдээлэл өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зохион байгуулалт, шатахуун, хүнс, өвс тэжээлийн хадгалалт, хамгаалалтын талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн сургалтын хүрээнд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцлаа.


2025/04/01
Шинэ мэдээТус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
2025/04/01
Шинэ мэдээТус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм.
2025/04/01
Шинэ мэдээТус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.