Галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр докторын зэрэг хамгааллаа

A- A A+

ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Э.Ууганбаяр “Галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгааллаа.

Судалгааны ажил нь галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын онол, гадаадын зарим оронд галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа туршлага, өөрийн орны галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээний үр дүн зэрэгт тулгуурлан галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр практикт нэвтрүүлэх боломжтой хувилбар, загвар боловсруулсан нь түүний диссертацын шинжлэх ухааны төдийгүй практик ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

Энэхүү судалгааны ажилд галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын онолд тулгуурлан галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох асуудлыг судалж, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлсон нь судалгааны ажлын шинэлэг тал болсон байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Индонезид 1600 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

“Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” форумд панелистаар оролцлоо

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.