Өмнөд Солонгост гарсан түймрийг бүрэн унтраажээ

A- A A+

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан 11 түймрийн голомтыг бүрэн унтраасан талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ.  Кёнсанбүг, Кёнсаннам мужууд, Ульсан хотод гарсан түймрийн асуудлаар Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ко Ки Дон зөвлөгөөн зохион байгуулсан байна.  Эдгээр муж, хотод байгалийн гамшгийн улмаас онц байдал тогтоогоод байсан юм. 

Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэж байна. Ко Ки Дон хэлэхдээ, одоогийн түймэр нь хүний амь нас, эд материалын хохирлын хэмжээгээр хамгийн сүйтгэлт түймэр боллоо гэжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна. 

 Үйсон хошууны нэгэн толгод дахь гэр бүлийн оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байхдаа гал алдсан гэж сэжиглэгдэж буй 56 настай эрэгтэйд гуравдугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж:montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.

БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар (2026.01.01-10.31) байдлаар 4456 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.