Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.
Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад оролцсон юм.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой.

2025/03/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/03/27
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/03/27
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна