АНУ-ын Кентакий мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний шар усны үер буужээ. Тус мужид их хэмжээний цас орж, хайлсны дараа шар усны үер бууж 10 хүн амь насаа алдсан байна. Тус мужийн амбан захирагч Бишэйрийн мэдээлсэнээр бүс нутгийн зүүн хэсэгт хүчтэй салхи шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа, мөн уснаас аврах ажиллагаанд ойролцоогоор мянга гаруй аврагчид үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үргэлжлэн орсон хур тунадасны улмаас үерийн түвшний хэмжээ 101.6 мм-ээс 177.8 мм хэмжээнд хүрчээ. Шар усны үерийн улмаас тус мужийн Вержиниа хотод онц байдал зарлаад байна. Түүнчлэн хүчтэй хар салхи шуурч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг хүргээд байгаа юм байна.
Оруучуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: abc.news
2025/02/17
Шинэ мэдээСалааны захирагч нартай цахим сургалт зохион байгууллаа
2025/02/17
Шинэ мэдээАврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа
2025/02/17
Шинэ мэдээЭнэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.