Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна

A- A A+

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо