Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Калифорнийн бүс нутагт 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сан Францискогийн булангийн бүс нутгийг хамарсан цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх дохиолол ажиллажээ.
АНУ-ын Цунамигаас сэрэмжлүүлэх төвийн мэргэжилтнүүд Калифорнийн Эврикагийн ойролцоох далайн эрэгт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа пүрэв гарагийн үдээс хойш Калифорниа болон Орегон мужуудад цунамигийн сэрэмжлүүлгийг цуцаллаа. Газар хөдлөлт пүрэв гарагт орон нутгийн цагаар 10:44 цагт болсон. Газар хөдлөлтийн байршил, чиг баримжаа нь цунами үүсгэж болзошгүй гэсэн түгшүүрийг сэрэмжлүүлсэн. Одоогийн байдлаар ямар нэгэн цунами үүсэх эрсдэл бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн, Канадын баруун эрэгт цунамигийн сэрэмжлүүлэг одоогоор бүртгэгдээгүй байна. АНУ-ын Геологийн алба (USGS) эхний газар хөдлөлтийн дараах хэдэн цагийн дотор хамгийн багадаа 18 удаа 2.7-аас 4.3 баллын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ирэх өдрүүдэд, долоо хоногт газар хөдлөлтийн дараах газар хөдлөлтийн чичирхийллийн тоо хэдэн зуугаар нэмэгдэх магадлалтай аж.
Тодруулбал ирэх долоо хоногт 5.0 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлал 34 хувьтай байгааг АНУ-ын Геологийн албанаас /USGS/ мэдээлж байна.
Эврика хотын нутаг, газар хөдлөлтийн голомттой хамгийн ойр орших Хумбольдт мужид газар хөдлөлт болсны дараах эхний 3 цагийн дотор 10,000 орчим хэрэглэгч цахилгаангүй болсон тухай PowerOutage.US цахим хуудсанд мэдээлсэн байна.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: https://theweathernetwork.com
2024/12/06
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2024/12/06
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2024/12/06
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.