“Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас аймаг, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улс төдийгүй дэлхий дахинаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол, давтамж, эрчим нэмэгдэж та бидний эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, улс, орон нутгийн тогтвортой хөгжилд шинэ төрлийн эрсдэлийг дагуулсаар байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал нь нарийн төвөгтэй, салбар дундын хамтын ажиллагаа шаарддаг, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн цогц үйл ажиллагаа. Шинээр болон хувьсан өөрчлөгдөж буй гамшгийн төрөл, эрсдэлийг бууруулахад бүхий л салбар, засаг захиргааны нэгжийн түвшинд бид бүхэн хамтын хүчин чармайлтаа нэн тэргүүнд нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна” гэлээ.

Сургалтаар Онцгой байдлын ерөнхий газраас Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд бүх шатны гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг таниулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн энэхүү сургалт нь аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ