Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүнийг хамруулсан олон талт арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг үйл ажиллагааны хаалтын хурлаа зохион байгууллаа.
Энэ үеэр "Ахлагчийн жил"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сургалт, дадлага, спортын болоод төрөл мэргэжлийн тэмцээн, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хэлэлцүүлгүүдээс гарсан зөвлөмж, саналыг хэлэлцэж, ажлаа тайлагнасан юм.
Онцгой байдлын байгууллагын хувьд “Ахлагчийн жил”-ийн хүрээнд байгууллагынхаа цөм бүтэц болсон ахлагч нараа дэмжиж хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилт тавин ажиллалаа.
Тухайлбал, Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийт 94 алба хаагчид орон сууц, хашаа байшин гэртэй болгоход 360.3 сая төгрөгийн тусламж олгосон бол ахлагч нарыг төрөл бүрийн чадамжийн гэрчилгээт сургалтуудад хамруулах хүрээнд ДХИС-ийн "Ахлагчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв"-д 237 алба хаагчийг хамруулж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад томилж, ажлын байраар хангасан юм. Мөн алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, эрүүлжүүлэх, биеийн зохистой харьцааг хангуулах ажлын хүрээнд Өмнөд, Хойд бүсийн аймгуудын 1000 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүрээнд зохион байгуулсан спортын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож, шилдгүүдээр шалгарсан юм.
Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулга уулзалтаас гарсан зөвлөмж, саналд тулгуурлан “Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөр-2027” бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэхээр боллоо.
2024/10/30Шинэ мэдээ
Тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
2024/10/30Шинэ мэдээ
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
2024/10/30Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ