Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Орхон, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, +22...+24 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, "Хаппи таун" хотхонд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 07:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 07:17 цагт очиход иргэн Б-ийн байрны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд номын тавиур шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:07 цагт очиход иргэн Н-ын 4 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.    

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны “Цахир” хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:17 цагт очиход иргэн Г-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.     

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум. 4 дүгээр  багийн “Сүлд” гэдэг газар нүүрс тээвэрлэж яваа галт тэрэгний 34 дүгээр вагонд нүүрс уугьж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 01:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02.12 цагт очиход БНХАУ руу нүүрс тээвэрлэж явсан ачааны вагонд 30 тн нүүрснээс 4 тн орчим нүүрс уугьж байсныг 22 минут ажиллан унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, орон нутгийн иргэдтэй хамтран 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.21-ний өдөр түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан орон нутгийн иргэд, ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.19-ний өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 07.21-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:

- Хөвсгөл аймаг, Жаргалант сум. Цэцүүх багийн "Төвийн хойд булан" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 177 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км, Галт сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ тус сумын харьяат малчин М нь 07.16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүстэй хамтран малчин М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.21-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын төвөөс “Хөнжлийн шугуй”, “Жаргалантын орой”, “Хуурай”, “Морь барианы газар”, “Хуурайн даваа”, “Чулуут”, “Мухар гозон” гэдэг газар хүртэл нийт 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Шаварт суусан:

- Хэнтий аймаг, Дархан сум. Хараат багийн “Хүрэн-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 17:15 цагт очиж,  Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Тоёота приус-20” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж, татан гаргасан.

- Төв аймаг, Баянцагаан сум. Гурван түрүү багийн “14 дүгээр зөрлөг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км 2 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 07.22-ны өдрийн 00:01 цагт очиж, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу зорчиж явсан иргэн Б-ийн "Lexus RX-270” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 37 минут ажиллаж, татан гаргасан.

- Хэнтий аймаг, Дархан сум. Хараат багийн “6 дугаар худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км/ 7 зорчигчтой суудлын автомашин 2 суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 04:02 цагт очиж, иргэн Ж-ийн  “Тоёота Харриер” загварын суудлын автомашин, иргэн Ж-ийн "Мицубиши-Оутландер" загварын суудлын автомашин тус тус шаварт суусан байсныг 1 цаг ажиллаж, татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Үер: 

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 24, 25 дугаар гудамж айлууд үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 06:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06:44 цагт очиход 25-А2, 24-11А  гудамжны айлууд үерийн усанд усанд автаж болзошгүй, боогдсон байсан тул 2 цаг 5 минут ажиллан 50 см-ийн өндөртэй, 15 метрийн урттай хамгаалалтын далан байгуулж, 2 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт гаргаж, аюулгүй болгосон.  

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, “Энгэр-Шанд” гэдэг газар иргэд “Туул” голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 07:05 цагт очиж, амралтын газар 11 иргэн үерийн усанд боогдсон байсныг аврах завь ашиглан 1 цаг 10 минут ажиллан аюулгүй газарт гаргасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хороо, “Ану” хотхоны хойд талд Үерийн хамгаалалтын далан усаар дүүрч, ус даланг давж болзошгүй гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анийн алба хаагчид 2 км замыг туулан 10:00 цагт очиж, 200 метр газарт 300 ширхэг шуудайтай элсээр даланг өндөрсгөж, 1 цаг ажилласан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын Ногоочдын 4 дүгээр гудамжинд айл усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 15:10 цагт хүлээн авсан. ус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар алба хаагчид 14 км замыг туулан 15:30 цагт очиж,  иргэн Ч-ын 10х1.5 метрийн хэмжээтэй ногооны зоорь усанд автсан байсныг 1 цаг 10 минут мотопомп усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын төмөр замын нүхэн гарц усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Геодези, усны барилга байгууламжийн газрын  ажилтануудтай хамтран 6 цаг 2 мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, “Өлзийт” хороололд айл усанд автсан тухай  дуудлагыг 07.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 17:00 цагт очиж, иргэн У-ын 25х20 метрийн хэмжээтэй ногооны агуулах усанд автсан байсныг 3 цаг 15 минут мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хороо, 24/А байр барилгын В1 давхар усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:28 цагт очиж,  тус байрны В1 давхар усанд автсан байсныг 1 цаг 20 минут мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын орон сууцны барилгын В1 давхар усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 4 км замыг туулан 19:42 цагт очиж, тус орон сууцны 36х64 метрийн хэмжээтэй В1 давхар усанд автсан байсныг 58 минут мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн “Худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, Сайхан сумаас баруун урд зүгт 25 км, Орхон сумаас баруун урд зүгт 6 км/ суудлын 2 автомашин үерийн усанд өртсөн тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран 25 км замыг туулан 20:05 цагт очиход, иргэн А-ын “Тоёота грандмарк-2 ” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Мазда просид” загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг 1 цаг 28 минут ажиллаж, татан гаргасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хороо, Хилчингийн 6 дугаар гудамжны айлууд усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 20:20 цагт очиж, 3 айлын гэр, байшин усанд автсан байсныг 1 цаг 50 минут мотопомп ашиглан усыг  соруулж, 200 метр газарт шуудуу татан усыг урсгаж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 43 дүгээр хороо, “Сэлбийн гүүр”-ийн баруун хойд талд нийтийн эзэмшлийн талбай усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдөр хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 21:20 цагт очиж, “Туул” гол руу нийлүүлдэг хөрсний усны хоолой задарч усанд автсан байсныг 4 цаг 15 минут мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 4 дүгээр багийн Төмөрзамын 8 дугаар байрны В1 давхар үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:34 цагт очиж, тус байрны зоорийн давхар үерийн усанд автсан байсныг 1 цаг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 25 дугаар хороо, “Нарны гүүр” гүүрний доод талын автозамын зорчих хэсэг усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдөр хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:38 цагт очиж, “Нарны гүүр”-ийн доод хэсэг болон баруун тал тээврийн товчооны автозамын зорчих хэсэг усанд автсан байсныг 3 цаг 10 минут мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 43 дугаар хороо, 58 дугаар байрны гарааш усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар алба хаагчид 9 км замыг туулан 22:10 цагт очиж, 58 дугаар байрны гарааш усанд автсан байсныг 5 цаг 10 минут мотопомп ажиллан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум. Шар-Ус багийн “57 дугаар точка” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, Сайхан сумаас баруун урд зүгт 20 км, Орхон сумаас урд зүгт 16 км/ 4 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд өртсөн тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 53 км замыг туулан 22:20 цагт очиход иргэн З-ийн  “Тоёота ландкруйзер-200” загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг 27 минут ажиллаж, татан гаргасан.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 27 дугаар хороо, Төмөр замын вокзалын тойргийн баруун талд автозамын зорчих хэсэг усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдөр хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 22:20 цагт очиж, автозамын зорчих хэсэгт тогтсон усыг 4 цаг мотопомп ашиглан соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 8/А байрны гарааш усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 21.03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид  11 км замыг туулан 22:28 цагт очиж, нийтийн эзэмшлийн талбайд 15х5 метрийн хэмжээтэй 5 гарааш усанд автсан байсныг 1 цаг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон. 

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн “Дархан зах" худалдааны төвийн урд талд нүхэн гарц үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан 22:32 цагт очиж, автозамын доогуурх нүхэн гарц усанд автсан байсныг 1 цаг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгосон.

- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 3 дугаар багийн "Оорцог-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км/ Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд өртсөн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 01:06 цагт авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 80 км замыг туулан 02:36 цагт очиж иргэн А-ын "Тоёота Ланд 80" загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг 1 цаг ажиллаж, татан гаргасан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Түймрийн голомтод 07.22-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цаг хүртэл бороо орсон.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр үүрэг өгөв

Өнөөдөр УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.