Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд хэрхэн нөлөөлж байна вэ?

A- A A+

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахинд энэ цаг үеийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Шинжлэх ухааны мэдлэг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн цар хүрээний талаарх мэдлэг, боломжит шийдлүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. Мэдлэгтэй байх нь мэргэжлийн байгууллагаас зөв мэдээлэл олж авахаас эхэлдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба цаг агаарын төлөв байдалд үзүүлэх нөлөөлөл: Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их сөрөг нөлөөлөл нь цаг агаарын төлөв байдлын өөрчлөлт юм. Урьдчилан таамаглах аргагүй цаг агаарын үзэгдлүүдийн ихэнх нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой.

Цаг уурын шинжлэх ухааны тусгай тайланд дурдсанаар цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү олон удаагийн давтамжтайгаар тохиолддог болсон. Жишээлбэл, АНУ-д (+) хэмийн байгалийн үзэгдлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд олон тооны шувууны нүүдэл, галт уулын дэлбэрэлтийн тоо давтамж олширсон гэх мэт үзэгдлийг хэлж болно. Бага (-) хэмийн байгалийн үзэгдлийн тоо буурч байгаа гэдэг нь АНУ болон бусад баруун Европын улс оронд агаарын хэм огцом бууруурах, их хэмжээний цас орох зэрэг үзэгдэлийг статистик харуулж байна.

Carbon Brief уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагаас 200 гаруй судалгааны материалыг цуглуулж, сүүлийн 20 жилд судлагдсан цаг агаарын эрс тэс үзэгдлийн 68% нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсаныг тогтоожээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд 65-аас дээш насны иргэд хэт халалтаас үүдэлтэй нас баралт 53-7%-иар өссөнийг “Lancet” сэтгүүлд дурджээ. Хэт халалтын хэм нэмэгдэх тусам энэ тоо нэмэгдэж байна. Тухайлбал 2020 онд Беларусь, Бельги, Эстони, Финланд, Франц, Казахстан, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Испани, Швед, Швейцарь, Украйн, Япон, Мексик, Орос болон бусад оронд агаарын хэмийн дээд амжилтыг тогтоожээ. Эдгээр улсуудын ихэнх нь 2020-2021 онд дээд түвшинг эвдсэн хэт халалтад өртсөн байна.

Австралиас Грек хүртэлх ой, хээрийн түймэр урьд өмнөхөөсөө илүү удаан үргэлжилж, улам бүр тархаж байгаа талаар НҮБ-ын тайланд дурдаж, улмаар түймэр ойролцоогоор 30 сая акр газрыг шатаасан гэж үзжээ.

Мөн 2020 онд 155 сая хүн цаг агаарын эрс тэс уур амьсгалын сөрөг нөлөөлөл, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хямарлаас үүдэн хүнсний хомсдолд нэрвэгдлээ гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөлөл: 

Уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн дунд өрнөдөг гол маргааны нэг. Маш цөөхөн эрдэмтэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн ойлголтыг үгүйсгэдэг байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош хэмжээнд байлгахыг хүсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг зайлшгүй бууруулах. Мөн 1.5 хэмийн дулаарлыг хязгаарлахын тулд 2020-2030 оны хооронд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг зургаа орчим хувиар бууруулах шаардлагатай байгааг тайланд дурджээ.

Манай гарагийн хуурай газрын ердөө 0.8% нь жилийн дундаж температур 29С-ээс дээш байдаг ба ихэвчлэн энэ хэм нь Сахарын цөл, Саудын Арабт тохиолддог байж. "Хүний ирээдүй" нэртэй саяхан хийсэн судалгаагаар 2070 он гэхэд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа нөхцөлд тэсэхийн аргагүй хэт халалтад гурван тэрбум хүнд нөлөөлж болзошгүйг тогтоожээ.

Эрчим хүчний амлалт, компанит ажлыг үл харгалзан хуванцар үйлдвэрлэл, хэрэглээ ойрын 20 жилд хоёр дахин, 2050-аад оны эхээр дөрөв дахин өсөх төлөвтэй байна гэж "Хайнрих Болл нийгэм-улс төр судлалын сан"-гаас анхааруулав. Биологийн төрөл зүйл, зэрлэг ан амьтдад үзүүлэх хор хөнөөлийг үл тоомсорлож байгаа ч гэсэн CO2, метан зэрэг хүлэмжийн хий нь хуванцар сав үйлдвэрлэл, хэрэглэхэд хүлэмжийн хий ялгардаг тул тулгамдсан асуудал болоод байна.

Мөн Earth.Org сайтын мэдээлснээр, дэлхийн өнөөгийн төлөв байдлын дагуу цаг уурын өөрчлөлт нь зууны дунд үе гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 11-14%-тай тэнцэх хэмжээний хохирол амсах магадлалтай. Өндөр ялгаруулалтын хувилбар руу буцах нь 18%-ийн зардал гэсэн үг бөгөөд 2С-ээс доош байх нь зардлыг ердөө 4% хүртэл бууруулна гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлт ба шударга бус байдал:

Дэлхийн банкны 2021 оны Граундсвелл Сэргээгдэх эрчим хүч, сэргээгдэх хөдөө, аж ахуйн сангийн тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн 2050 он гэхэд 216 сая хүн эх орноосоо нүүхээс өөр аргагүйд хүрнэ гэж тооцоолсон байна.

Хэрэв энэ зууны эцэс гэхэд дэлхийн 200 сая хүн буюу Их Британийн хүн амаас гурав дахин их хүн усны түвшин нэмэгдсээр байвал далайн усан дээр амьдарна гэж Nature Communications сэтгүүлээс мэдээллээ.

IPCC-Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлдөх хорооны 2022 оны тайланд охид, эмэгтэйчүүд хөвгүүд, эрэгтэйчүүдийг бодвол хүнсний аюулгүй байдлын эрсдэл өндөртэй, цаг агаарын хүнд нөхцөлд нас барах магадлал өндөр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл их байгааг тогтоожээ.

Эрчүүд уур амьсгалын асуудалтай холбоотой шийдвэр гаргахад 67 орчим хувийг эзэлдэг бол үндэсний болон дэлхийн цаг уурын асуудлаарх хэлэлцээний байгууллагуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл 30 хувиас бага хэвээр байгааг тайланд дурджээ.

Уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагааны "Үеийн тэгш эрхийн үйл ажиллагааны эвсэл"-ээс байгаль орчны санхүүжилтийн ердөө 3% нь охид, эмэгтэйчүүдийн байгаль орчны идэвхийг дэмждэг байна.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр хэт халалт нь амьгүй төрөлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хумхаа, суулгалт, өндөр халуурал, Зика вирус зэрэг дамжих халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж, эх, нярайн амь насанд аюултай үр дагаварт хүргэдэг талаар дурдсан байна.

Австрали улсын шилжилт хөдөлгөөн, цагаачлалын асуудал судлалын төв /DARA/-өөс эрхэлэн гаргасан "Уур амьсгалын эмзэг байдлын тайлан"-д дурдсанаар 800 сая гаруй хүн буюу дэлхийн хүн амын 11 гаруй хувь нь ган, үер, халууны давалгаа, цаг агаарын эрс тэс үзэгдэл гэх мэт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байна. Нөлөөлөлд өртөөгүй, ихэвчлэн хамгийн их утаа ялгаруулдаг улс, орнуудад амьдардаг хүмүүс хүлэмжийн хий ялгаруулдаггүй улс, орны иргэдтэй ижил эмзэг байдалтай тулгардаггүй.

Тэгвэл Глобал Citizen уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгэмлэгийн мэдээлснээр, улс орны эмзэг бүлэг эрүүл мэнд, цахилгаан, дулаан болон бусад тав тухыг алдах, санхүүгийн асуудал зэрэг цаг уурын өөрчлөлтийн нөлөөлөлтэй тэнцвэргүй, тэгш бус үйлчилгээтэй тулгарч байна.

НҮБ-ын Уур амьсгалын үйл ажиллагааны дагуу, хүлэмжийн хий хамгийн бага ялгаруулдаг 100 улс нийт хүлэмжийн хий ялгаруулалтын ердөө 3 хувийг бүрдүүлдэг бол хамгийн их ялгаруулагч арван улс, орон 68 хувийг бүрдүүлдэг нь хүн бүр цаг уурын арга хэмжээ авах ёстой ч илүү их асуудал үүсгэж буй хүмүүс болон улс орнууд илүү их утаатай байгааг харуулж байна.

Оксфамын тайланд дурдсанаар Дэлхийн хүн амын хэт баян 1 хувь нь 2019 онд хамгийн ядуу иргэдийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулсан талаар тайланд дурджээ. Тансаг амьдралын хэв маяг, агаарын бохирдол их ялгаруулдаг үйлдвэрүүдэд оруулсан хөрөнгө оруулалтыг тус тайланд онцолсон байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь Зүүн Өмнөд Ази, Зүүн Африк болон бусад орны эмзэг бүлгийн, ядуу буурай ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж буйг эрдэмтэд тайлбарлав.

Оксфам Интернэшнл байгууллагаас эрхлэн гаргасан тайланд "Хэт баячууд дэлхийг сүйрлийн хэмжээнд хүртэл дээрэмдэж, бохирдуулж, хүн төрөлхтнийг хэт халалт, үер, ган гачигт оруулж байна" гэж дүгнэжээ. Тиймээс дэлхийн удирдагчдыг "хэт их баялгийн эринийг дуусгахыг" уриалсан байна.

Үүний зэрэгцээ, хамгийн баян 1 хувиас ялгарах хүлэмжийн хий нь жил бүр 1 сая орчим салхин үүсгүүрийн ажлыг зогсооход хангалттай гэж Оксфам мэдэгдэв.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: https://charitydigital.org.uk/.../climate-change-facts...

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна

Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Үндэсний аврах бригад тайлангийн хурлаа хийж, шилдгүүдээ тодрууллаа

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Батмөнх нар оролцож, алба хаагчдад амжилт хүслээ.