Үйл ажиллагаа – 2014

0

1. Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг бодлого, зохицуулалтаар тодорхой болгож, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр:

Шинэчлэн найруулсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл, Онцгой байдлын албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлгүүдийг ОБЕГ-тай хамтран Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын  байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулав.

14

 

15

 

1998 онд батлагдсан Монгол Улсын иргэний хамгаалалтын төлөвлөгөөг шинэчлэх зорилгоор гамшгийн менежментийн өнөөгийн хэрэгцээ, шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлсэн Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг боловсруулж, Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэгтэй хамтран 2014 оны 4 дүгээр сард төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

16

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, ОБЕГ-ын хооронд байгуулсан гурван талт гэрээний хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн төлөвлөлтийн үйл явцад уялдуулан тусгах нь” сургалтыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

17

Төслийн хүрээнд “Уур амьсгалын эрсдэлийн менежментийн үндэсний дэд хөтөлбөр”, “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн үндэсний хөтөлбөр”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-үүдийг нэгтгэн Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, холбогдох бусад байгууллагуудын 70 гаруй төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэв.

18

Булган аймгийн Сэлэнгэ сумын санаачлагад үндэслэж, ОБЕГ-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах сумын хөтөлбөрийг боловсруулж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулав.

19

 Орон нутгийн гамшгийн менежментийн механизмыг хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг тооцсон дүрэм журам, чадавхтай болгох чиглэлээр:

Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүрээнд гамшгаас хамгаалах ардын уламжлалт ухааныг түгээн дэлгэрүүлэх, ой, хээрийн түймэр унтраах, амилуулах суурь тусламж үзүүлэх  сургалтуудыг төслийн зорилтот 13 сум, багт зохион байгуулж 800 гаруй хүнийг хамрууллаа.

20

21

Сургуулийн сурагчид, эцэг эх, орон нутгийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хүрээнд Хэнтийн Жаргалтхаан сум, Дундговийн Говь-Угтаал сумын дунд сургуулиуд, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэний танхимд түшиглэн гамшгаас хамгаалах сургалтын танхим байгуулав.

23

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 6 дунд сургуулийн сурагчдын дунд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр “Эрсдэлгүй ирээдүй” дэвжээ тэмцээнийг зохион байгуулав. Хоёр өдөр зохион байгуулагдсан энэ үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагчид оролцлоо. Сургуулиуд болзошгүй гамшгийн аюулаас сэргийлэх хоёр долоо хоногийн кампанит ажлын хүрээнд аюулын эрсдэлийг үнэлэх, гал түймрийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, сурагчдын дунд төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулсан.

24

ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” студитай хамтран “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбартайгаар явуулж байгаагийн зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах ардын уламжлалт ухаан”, “Амилуулах суурь тусламж” хичээлүүдийг бэлтгэж, “Аюулгүй амьдрах ухаан” булангаар нэвтрүүлж байна.

Гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийг сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхэд, оюутан сурагчид, ажилтан, албан хаагчид, гамшгийн хор уршгийг арилгах тусгай чиг үүргийн бүлгүүд, сайн дурынхан, иргэд, олон нийт гэсэн зорилтот бүлгүүдээр боловсрууллаа.

Онцгой байдлын албаны техникийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд 5 усны мотоцикл, 5 иж бүрэн холбооны хэрэгслээр хангасан.

ОХУ-ын ОБЯ-ны Байгалийн Аврагч бэлтгэх сургалтын төвийн усчин-аврагч, усчин-зааварлагчийн сургалтад Онцгой байдлын албаны 27 албан хаагчийг хамруулав.

 25

2014 оны 5 дугаар сард Аврах тусгай анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран Дархан-Уул аймгийн Дархан суманд хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дасгал сургуулийг зохион байгууллаа. Зам тээврийн осол, өндөр барилга нурсан үеийн цагийн байдлаар хийсэн уг үйл ажиллагаанд ОБЕГ, Аврах тусгай анги, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймгуудын Онцгой байдлын газруудаас нийт 253 албан хаагч, аврагчид оролцож, мэдлэг, туршлагаа харилцан солилцов.

26

27

2014 оны 7 дугаар сард ОБЕГ, Аврах тусгай ангитай хамтран Архангай аймгийн Өгий нууранд “Тогтмол уснаас аврах, эрэн хайх ажиллагаа” сургалтыг зохион байгуулж, Орхон, Булган, Өвөрхангай, Архангай аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 66 усчин-аврагчийг хамруулав.

28

29

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүнд зайны сургалт явуулах, шалгалт авах боломжийг бүрдүүлсэн програм хангамж боловсруулахад дэмжлэг үзүүлэв.

            Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Онцгой байдлын газрын сургалтын баазыг бэхжүүлж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, сайн дурынхныг сургах боломжийг бүрдүүллээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах сайн дурынхны үйл ажиллагааны заавар, гамшгийн хор уршгийг арилгах тусгай чиг үүргийн бүлгийн стандарт үйл ажиллагааны журмыг боловсруулав.

Орон нутагт гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх үүднээс ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газрын хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан төслийн зорилтот гурван суманд сүүлийн үеийн цаг уурын автомат станц нийлүүлж, ажилтнуудыг тоног төхөөрөмжийн ашиглалт, мэдээлэл цуглуулах, боловсруулах, хүргэх сургалтанд хамруулав.

30

Дундговь аймгийн “Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор”-ын үйл ажиллагааг судлан Монгол орны нутаг дэвсгэр, түүний дотор Хэнтий, Дорнод аймагт сүүлийн 30-40 жилд тохиолдсон хүчтэй салхи, шуурганы талаарх мэдээлэл, хүчтэй салхи, шуурганы давтамж, хурд, зонхилох чиглэл, динамик хөдөлгөөн, хамрах хүрээ, мэдээлийн технологи, техникийн боломжид дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  орон нутгийн ард иргэдэд аюулаас сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг хүргэх арга замыг тодорхойлов.

31

Багц мессэж дамжуулах програм хангамж, 3G модемыг Монгол орны хэмжээнд нийт 319 сумын цаг уурын станц, харуул, онцгой байдлын 40 анги, салбарын компьютерт суурилуулж, холбогдох сургалтыг явуулснаар алслагдмал газарт амьдарч буй малчид, ард иргэд аль ч үүрэн телефоны оператор компаний хэрэглэгч байсан ялгаагүй цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, аюулын зарлан мэдээллийг хүлээн авах боломжтой болсон. 2015 оны 2 дугаар сард Монгол орны ихэнхи хэсгийг хамран тохиолдсон хүчтэй цасан шуурганы үеэр сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг багц мессэжээр хүргэсэн нь аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулахад чухал ач холбогдолтой байсан гэж холбогдох мэргэжлийн хүмүүс, малчид, ард иргэд үнэлсэн.

32

 Орон нутагт тохирсон гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах механизмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр:

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Сайхан сум, Дорнод аймгийн Баяндун сумдын гамшгийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан сум, хорооны гамшгийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг турших дасгал сургуулийг Дархан-Уул аймгийн Дархан суманд зохион байгуулав.

33

Сум, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны 14 зөвлөлийг төслийн зорилтот газруудад байгуулсан бөгөөд малчдын бүлэг, ойн нөхөрлөл, өөртөө туслах 67 бүлгийг шинээр байгуулж, 111 бүлгийн үйл ажиллагааг сэргээлээ.

34

Эдгээр бүлгүүдийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах санал, санаачлага болсон 37 жижиг төсөлд дэмжлэг үзүүлж, нийтдээ 1723 айл өрхийн 8911 хүн үр шимийг нь хүртсэн.

35

Төслийн хүрээнд хөдөөгийн айл, өрхийг гал түймрээс хамгаалахаар хийсэн хамгаалах зурвас олон айл өрх, хашаа, саравчийг түймрээс хамгаалж чадлаа.

36

37

Онцгой байдлын ерөнхий газартай хамтран эмзэг бүлгийн гамшгийн бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг төслийн зорилтот хоёр хороо, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Төв аймгийн Батсүмбэр сумын өндөр настны асрамжийн газарт 300 гаруй өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг оролцуулан зохион байгуулав.

38

5 сумын гамшгийн хор уршгийг арилгах тусгай чиг үүргийн бүлгүүдийг чиргүүл, гал унтраах багаж хэрэгслээр хангасан.

39

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр цуврал сургалтыг Булган аймгийн Сайхан сум, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал сумдад зохион байгуулж 100 гаруй хүнийг хамрууллаа.40