ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг таних ажил үргэлжилж байна гэж Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг (BNPB) мягмар гарагт мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагаас эхлэн орсон аадар борооны улмаас тус мужид хөрсний гулгалт үүссэн байна. Жакартагаас зүүн өмнө зүгт 100км зайд орших тус муж нь уулархаг бүсэд оршдог бөгөөд хөрсний гулгалтын улмаас даваа гарагийн байдлаар 30 гаруй байшин барилга дарагджээ.


Мягмар гарагийн өглөө эрэн хайх, аврах ажиллагааг дахин эхлүүлж, эрэн хайх бүсийг өргөтгөхөд нэмэлт хүнд даацын техник хэрэгслийг байршуулсан байна. Эрлийн ажиллагаанд 800 орчим ажилтан оролцож байна гэж тус агентлаг мэдээллээ.
Мөн гамшгийн улмаас ойролцоогоор 685 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тосгоны байгууллагуудын офисс болон бусад түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодож байна гэж BNPB мэдэгдэв. Индонезид 10-р сараас 3-р сар хүртэл үргэлжилдэг борооны улиралд үер, хөрсний гулгалт тогтмол үүсдэг байна.
Эх сурвалж: Синьхуа
2026/01/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/27
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/01/27
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.