Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 2-7 м/с, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна. 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.  

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг  2 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн С-ийн байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Улиастай сум Жаргалант баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 20:47 цагт хүлээн авсан.  Тус аймгийн  Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн  дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 23:06 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Химийн ослын үеийн шуурхай хариу арга хэмжээ, хамтын ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэв

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хамтран оролцсон юм.

Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр (2026.05.01) 11:00 цагт бүрэн унтраалаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.