КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун үргэлжилсээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Мягмар гарагт Викториа муж улсын эрэг дагуух хотууд болох Хоуптаун, Уолпапад +48.9 хэм (Фаренгейтийн 120 хэм) хүрч халсан нь түүхэн дэх дээд үзүүлэлт юм. Өмнөх дээд үзүүлэлт 2009 онд бүртгэгдсэн бөгөөд тухайн жилд их хэмжээний хохирол учруулсан түймэр гарч, 173 хүн амиа алдсан байна. Одоогоор хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Гэхдээ эрх баригчдын мэдээлснээр, гурван бүс нутагт ойн түймэр дэгдээд байгаа бөгөөд гал сөнөөгчид түймрийг хяналтдаа авч чадаагүй байгаа ажээ.
Аагим халуун мөн Мельбурн хотыг нөмөрчээ. Даваа гарагт Австралийн нээлттэй тэмцээний аварга шалгаруулах тэмцээнийг 50 мянга орчим хүн үзсэн бол мягмар гарагт хэт халалттай холбоотойгоор үзэгчдийн тоо 21 мянга болж цөөрчээ.
Зохион байгуулагчид зарим тоглолтыг хойшлуулж, тамирчид, үзэгчдийг хамгаалахын тулд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дээврүүдийг хаасан байна. Лхагва гарагт бүс нутагт агаарын хэм бага зэрэг буурсан боловч аагим халуун долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Австраличууд түүхэн дэх хамгийн халуун өдрүүдийг туулан өнгөрүүлж байгаа бөгөөд тус улсад хэдэн долоо хоногийн өмнө мөн хэт халсан юм. Викториа муж улсад халалт үргэлжилж байгаа бөгөөд халуун агаар Квинслэнд, Шинэ Өмнөд Уэльс зэрэг зарим муж улсуудыг нөмөрсөн байна.
Энэ долоо хоногт Шинэ Өмнөд Уэльс болон өмнөд Австралийн хөрш зэргэлдээх хэд хэдэн хотод агаарын температур 50 хэм хүрсэн нь дээрх бүс нутагт түүхэн дээд хэмжээнд бүрсэн байна. Ташрамд дурдахад, 2022 онд Баруун Австралийн эрэгт 50,7 хэм хүртэл халж байжээ.
2026/01/30
Шинэ мэдээОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.
2026/01/30
Шинэ мэдээДээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.
2026/01/30
Шинэ мэдээНийт дуудлагын 117 нь обьектын гал түймэр, 8 нь ой, хээрийн түймэр, 2 нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.