ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” шуурганы улмаас 11 хүн амиа алджээ. Түүнчлэн олон арван мянган нислэг цуцлагдаж, нэг сая гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон байна.
Иймээс АНУ-ын 24 муж улсад онцгой байдал зарлажээ. Ням гарагт Техас муж улсаас Хойд ба Өмнөд Каролина хүртэлх найман муж улсад нэг сая гаруй айл өрх, байгууллага цахилгаангүй болсон байна. Үүний улмаас хамгийн их хохирлыг Теннесси муж улс амссан бөгөөд тэнд нийт тасалдлын гуравны нэг орчим нь бүртгэгдсэн байна.
Ням гарагт мөн цар тахлаас хойших хамгийн олон нислэг буюу 17 мянга гаруй нислэг цуцлагджээ. Томоохон хотуудын сургуулиудын хичээлийг даваа гарагт зогсоож, цахимд шилжүүлсэн байна.
Цаг агаарын гамшигт 200 сая гаруй америкчууд өртөх төлөвтэй байна. Тус улсын бүх хүнсний дэлгүүрийн тавиурууд хоосорч, олон бүс нутгийн оршин суугчид ирэх хэдэн хоногт гадаад ертөнцөөс таслагдаж болзошгүй болжээ.
Цаг уурын албаныхны таамаглаж байгаагаар, даваа гарагт шуурга Зүүн эргээс Атлантын далайн эрэг рүү шилжих боловч дараа нь Арктикийн агаарын урсгал ирэх төлөвтэй байгаа тул хэд хоногийн турш тэсгим хүйтэн байдал үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: montsame.mn
2026/01/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/26
Шинэ мэдээХур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
2026/01/26
Шинэ мэдээЭнэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.