Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 2-7 м/с, -7...-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Халхгол орчмоор, 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус , өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  "Subaru Forester"  загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.             

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 15:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х4 метрийн хэмжээтэй гаднах хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.15-ны 15:57 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 2 өрөө байрны 2х2 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөнд цахилгаан хэрэгсэл, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.16-ны 01:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн рестораны гал тогооны өрөөнд эд зүйлс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалав

Нийт дуудлагын 51 нь обьектын гал түймэр, 4 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

Энэ үеэр тус улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагатай харилцаа тогтоох, санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан уулзалт, сургалт, дадлага сургууль зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

Тус сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.