Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

0

Болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа”-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах 6 алба, 33 мэргэжлийн ангийн 153 ажахуй нэгж байгууллага, 1-19 дүгээр хорооны алба, томилгоот аж ахуй нэгж байгууллага оролцлоо.

“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, Гамшгаас хамгаалах газрын дарга онцгой  байдлын хурандаа  Б.Мандахгэрэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, гамшгаас хамгаалах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав нар оролцлоо.

Газар хөдлөлт, обьектын болон ой хээрийн түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, цацрагийн үүсгүүр, химийн хорт бодис алдагдах, технологийн горим зөрчигдсөнөөс үйлдвэрлэлийн осол гарах, хүн, мал амьтан, ургамалын гоц халдварт өвчин тархах, нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүссэн үед гамшгийн голомтод аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлын дадлага, чадварыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд эзэмшүүлэхийн тулд үүссэн цагийн байдлын үед бодит үзүүлэх дадлага сургуулийг явуулах юм.

Сургууль “Нарантуул-2” худалдааны төвд хүн, мал амьтаны гоц халдварт өвчин, “Газар хөдлөлтийн улмаасхэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, “Үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч О зогсолт хийсэн цагийн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ “,  “Хүчтэй үйлчилгээтэй хорт бодис эм уусмалууд алдагдсан зэрэг цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албадууд хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар дадлага сургууль явагдлаа.

Тус дүүрэгт “Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах, бодлого, хөтөлбөр болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг тохиолдсон болон тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад сурталчилан таниулах, мэдлэг дадлага олгож байгаагаар ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.