Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Монгол Улсад дэлхий нийтийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн тогтолцоонд нийцсэн Онцгой байдлын албаны бутэц, зохион байгуулалтыг бүрдүүлэн, эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах монгол төрийн ариун бөгөөд нэр хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэхэд бие сэтгэл, оюун ухаан, залуу халуун насаа зориулсан болон зориулж буй Онцгой байдлын асуудал эрхэлсэн үе, үеийн сайд нар, байгууллагын удирдлагууд болон гамшгийн голомтод ажилладаг энэ цагийн эгэлхэн баатрууд аврагч, гал сөнөөгч, нөөцийн ажилтан, офицер, ахлагч нартаа болон та бүхнээр уламжлан аав, ээж, элгэн садан, гэр бүл, үр хүүхдүүдэд тань Монгол

Улсад орчин цагийн Онцгой байдлын алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойн халуун баярын мэнд хүргэж, эрүүл энх, энх тунх, эрч хүч, эвтэй найртай байхын елзийт ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна. Монгол эх орон маань, түүний Онцгой байдлын алба урд мандан бадрах болтугай” гэжээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ