Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орсон. Орхон, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос  6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүл багасна, ялимгүй хур тунадас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Харзат багийн 18 дугаар байранд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 09:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 09:06 цагт очиход иргэн Г-ийн орон сууцны байрны гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны “Задгай”-д махны үйлдвэрийн агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 11:38 цагт очиход  50х30 метрийн хэмжээтэй сэндвичин агуулахын дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хорооны 51 дүгээр байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам  туулан 13:15 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

- Увс аймаг, Цагаанхайрхан сум. Далан хуруу багийн “Нуур” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ 05.09-ний өдрийн 15:00 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ын 6 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 20:15 цагт тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 16 дугаар хорооны “Сотоот”-ын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 15:26 цагт очиход иргэн С-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Нарантолгой”-н 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 5 км зам туулан 16:08 цагт очиход иргэн Б, С нарын 5 ханатай гэр, Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.  

- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Уран дөш багийн “Задгай”-д  хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:55 цагт очиход хашаа шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.   

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 19:54 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, ангийн байрлалаас зүүн урд 50 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 50 км зам туулан 18:55 цагт очиход иргэн Н-ын 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

- Архангай аймаг, Цэнхэр сум. Тамир багийн “Урд нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25, сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т/ бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 25  км зам туулан 21:46 цагт очиход малчин Ө-ийн малын бууц шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

- Архангай аймаг, Эрдэнэбулган. Наранбулаг багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 8  км зам туулан 22:00 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны “Шархад”-ны 59 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 23:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:22 цагт очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 5 дугаар багийн “Задгай”-д хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 03:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 03:19 цагт очиход иргэн Ж-ын хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Далан багийн "Цагаан булаг"-ын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 05:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 05:17 цагт очиход  эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр: 

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км-т/ ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын  байцаагч, орон нутгийн иргэдтэй хамтран 05.08-ны өдрийн 17:09 цагт очиход хоорондоо 8 км орчмын зайтай 2 тусдаа түймэр гарсан байсан тул баруун талын гал түймэр дээр унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн голомтод 05.09-ний өдрийн 01:00 цагаас усархаг бороо орж эхэлсэн. Ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт:

Говь-Алтай аймаг, Алтай сум. Урт багийн “Гишүүнтэй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 360 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т, 46°10'48.0"N 96°48'36.0"E/ 05.09-ний өдрийн 15:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.   

Төөрсөн, сураггүй болсон: 

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс 108 км-т/ 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 2023.11.18-ны өдрөөс 12.03-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр зогсоосон. Мандал сумын Засаг даргын 2024.05.06-ны өдрийн А/141 дүгээр захирамжийн дагуу эрэн хайх ажиллагааг 05.06-ны өдрийн 17:50 цагаас дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Байгаль хамгаалагч, ар гэрийнхэн, орон нутгийн иргэптэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 05.09-ний өдрийн 09:15 цагт дахин эхлүүлж "Хатант" голоос /урд зүгт 15 км/ явганаар, мөн байрлаж байсан отог “Байшинт” гэдэг газарт очиж 2 хэсэгт хуваагдан зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 05.10-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.    

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.