Н.Чанцал: Голын эрэг дээр усны мандал ширтэн, чимээ чагнаж уурганыхаа сатуркны үзүүрийг мэдрээд суух нь хачин их тайвшрал өгдөг

A- A A+

Хобби нь бусдад “халдварлаж” олон хүнийг загасанд дурлуулж, томилогдон очсон газар бүрээ аквариумжуулж яваа нэгэн эрхмийг “Хобби” буландаа урилаа. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллах явцдаа шагай харвах хоббигоо байгууллагынхаа ахмадуудыг хооронд нь уулзуулдаг арга болгон ашигласан байна. ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалтай хоббиных нь талаар ярилцлаа.  Сонирхуулахад, хурандаа Н.Чанцал 1992 онд Хэнтий аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд жолоочоор ажлын гараагаа эхэлж, салааны болон ангийн захирагч, техникийн инженер, газрын орлогч, газрын дарга хүртэл ажиллажээ. Мөн Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаад өдгөө ОБЕГ-т томилогдон ажиллаж байгаа юм.

-Та хэзээнээс загас тэжээх болов. Ямар төрлийн загас тэжээдэг вэ. Ховор үнэтэй загастай юу?

-Стресс тайлдаг, хүүхдүүдээ  амьтанд хайртай болгох зорилготойгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг байхдаа загас тэжээж эхэлсэн. Анх гэртээ тэжээдэг байсан бол ажлын өрөөндөө өргөжүүлж, загасны төрлөө нэмж явсаар одоо 10-аад аквариумтай болжээ. Миний хувьд айхтар ховор, нандин байхгүй. Загас, амьд зулзага эсвэл түрс гаргадаг, махчин төрлийн гээд дотроо олон төрөл. Би махчин загас тэжээж байгаагүй. Харин амьд зулзага гаргадаг төрлөөс нь олж  тэжээдэг. Одоогоор гэртээ таван төрлийн гуппи тэжээж байна. Сарнай сүүлт, буржгар сарнай сүүлт, тайландаас гаралтай гэдэг хар сүүлтэй гуппитэй. Мөн буурал гуппи, метал гэж сүүл нь их гоё өнгөтэй. Эдгээрийг төрөл төрлөөр нь тус тусын аквариумд тэжээдэг. Өөр үүлдрийн загаснуудыг нэг дор тэжээвэл эрлийзжиж, сонин өнгө зүстэй болчихдог юм. Бас хоёр төрлийн мечнос, лира, тигр, цацагт саран болон мухар мойл, сувдан гурами, попугай, анчистртай. Анчистр  аквариумны дотор хананд наалдсан өнгөр, элдэв бохирдлыг цэвэрлэдэг. Нэг ёсондоо амьд цэвэрлэгч. Хэнтийн гэрт хоёр алтан загас байгаа. Эхнэр маань арчилдаг юм.

-Дуртай зүйлээ эрж хайх, хайснаа олж, арчилж тордох гэдэг яг кинонд гардаг  эрдэнэсийн арал олсон мэт мэдрэмж төрүүлдэг юм шиг санагддаг. Та ийм мэдрэмж авдаг уу?

-Загас тэжээхийн гол ач холбогдол стресс тайлна. Айл гэрийн энерги тэгшитгэж, амар амгалан  болгодог гэдэгт би итгэдэг. Загаснуудаа хооллож, усыг нь сольж, янз бүрийн ургамал хэрэгсэл олох, бичлэг хийх зэргээс маш сайхан мэдрэмжийг авдаг. Ер нь гэр рүүгээ яарах шалтгаан болж, тайвшралыг өгнө. Заримдаа хэт олшроод ирвэл сонирхсон хүнд борлуулж, аквариумаа өргөжүүлнэ. Хоол, хэрэгсэл бэлдэхэд заримдаа эдийн засгийн бэрхшээл үүсдэг. Эсвэл худалдаж авсан тухайгаа ханиасаа нууцалж "Найз бэлэглэсэн, хүн өгсөн" гэх зэргээр худлаа хэлэх хэрэг ч гарна. 

Загас тэжээдэг хэрнээ би загас барих бас дуртай. Голын эрэг дээр усны мандал ширтэн, чимээ чагнаж, уурганыхаа сатуркны үзүүрийг мэдрээд дуугайхан суух хачин их тайвшрал болно. Дэгээнд загас ороод түүнийгээ татаж гаргах нь  бүр янзын шүү дээ. Гэхдээ барьсан загасаа ихэнх тохиолдолд эргүүлээд тавьдаг.

-Ижил төрлийн хоббитой хүмүүстэйгээ уулзаж ярилцаж суух бас сайхан биз?

-Нийлж ярьж сууна. Цахим орчинд загас сонирхогчдын бүлэг төрөл төрлөөрөө үүссэн. Тэнд бие биедээ зөвлөнө, заана, суралцана. Ер нь байнгын холбоотой байдаг. Сүүлийн үед Тайвань, Тайланд, БНХАУ гээд гаднын орнуудаас гоё, гоё загас оруулж ирж байна. Гэхдээ монголын цаг уур, усны хатуулаг зэрэгт дасан зохицож үржиж чадахгүй нь ч элбэг байх шиг санагдсан. Үнийн хувьд ч 100-200- мянгаас эхлээд сая төгрөгийн үнэтэй ч бий. Зарим ресторан, үйлчилгээний газар үйлчлүүлэгчдийнхээ хараа булаах зорилгоор үнэтэй, ховор олон загас тэжээдэг болж.

-Царцаа барьж хатааж, нунтаглаад загасаа тэжээдэг байсан хүүхэд нас минь санаанд орчихлоо. Одоо ч загасны хоол байтугай витамин, тэжээл гарсан гэсэн үү?

-Загасны хоол төрөл бүрээрээ. Амьд хоол, витамин ч байна. Богино хугацаанд өнгө оруулж томруулдаг тэжээл хүртэл бий.

-Таныг загас тэжээдэг, шагай харвадаг гэхээр ер нь их нарийн мэдрэмжтэй хүн байх гэж бодлоо?

-Нэг их нарийн мэдрэмж юу байх вэ. Шагай харвана гэдэг монголын үнэт өв соёл. Энэ их сайхан өв соёлыг залуучууд маань тээж, өвлөж явах ёстой гэж боддог. Би шагай харвахыг том ахаасаа анх сурч байсан. 1989 онд Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа батальоны захирагч Д.Батжаргал хурандаагийн сумыг зөөж өгдөг байв. Сүүлд хааяа хамт сум тавих тохиолдол гарах болсон. Хэнтий аймагт ажилладаг байхдаа 2015 оны  наадмаар Онцгой байдлын байгууллагаасаа нэг баг бүрдүүлж ороод мөнгөн медаль авч байв. Мөн 2020 онд Говьсүмбэр аймагт ажиллаж байхдаа Онцгой байдлын албаны ахмадуудаа хооронд уулзаж, жаргал зовлонгоо ярьж суух боломж тэр бүр гардаггүйг олж харсан. Тэгээд ахмадуудынхаа дунд шагай харваан баг бүрдүүлж Говьсүмбэр аймагт ажиллаж, амьдарч байгаа  Монгол Улсын гарамгай мэргэн, Гаадангийн Батбаяр багшийг  урьж багаа дасгалжуулсан. Энэ нь ахмадуудаа хоорондоо уулзаж, ярилцах хамтдаа спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн сайхан санаачилга болсон. 

 

-Зарим хүн “Надад ямар ч хобби байдаггүй” гэх нь бий. Хоббигүй хүн гэж байдаггүй байх, харин хоббигоо яаж олдог юм бол?

-Хүн хүний сонирхол өөр. Хүн дуурайхдаа биш. Өөрөө өөртэйгөө ярьж дуртай зүйлээ заавал олох хэрэгтэй. Хобби гэхээр том юм байх албагүй. Юунаас таашаал авч байна, амьдралаа илүү гэрэл гэгээтэй болгохын тулд би юу хийх вэ. Юунд дуртай байна вэ гэдгээ мэдрэх чухал. Тэгээд түүнийгээ хөгжүүлээд явахад бий болдог зөв зуршлыг л хобби гэж боддог.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.04) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа. Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Уулзалтаар журмын онцлог, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ

Тус журам батлагдсанаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эмнэлэг хооронд үйлчлүүлэгчийг Онцгой байдлын байгууллагын нисдэг тэргээр агаараар тээвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ.

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

Алба хаагчид усны бага гүнд шумбалтын иж бүрдэлтэй шумбах, усны мандал дээр аврах сэлэлтээр 20-25 метрийн зайд сэлэх, аврах цагираг шидэх, аврах завь сэлүүрдэх, уснаас эрэн хайх, аврах бүлгийн ажиллагаа зохиоон байгуулах чадваруудыг эзэмшиж байна.