Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хорооны гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х6 метрийн хэмжээтэй амбаар, 7 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Төв аймаг, Батсүмбэр сум Сөгнөгөр багийн "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 124 км, ангийн байрлалаас зүүн зүгт 8 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 02:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, мотоцикол, модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/15
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/05/15
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/05/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ