Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Дорнод, Хэнтий аймагт бороо, хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10...+15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9...+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24...+29 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Дүүсэн DX210WA” загварын экскватор автомашин бүрэн, Ц-ийн “Митсубиши Кантер” загварын ачааны автомашины хөдөлгүүр, дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ы хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 03:29 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 328 иргэн гаргасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Завхан аймаг, Алдархаан сум Мандаат багийн “Хүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 7 км 2 зорчигчтой суудлын автомашин “Богд”-ын голын усанд суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Ландкруйзер-200” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ “Богд”-ын голын усанд суусан байсныг ажиллан татан гаргаж Улиастай сумын төвд хүргэсэн.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багийн “Өндөр толгойн” хэсэг 10 кВ-ын 14 дүгээр тулгуур багана “Богд”-ын голын үерийн усанд унасан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбарын ажилтнуудыг очиход 10 кВ-ын цахилгаан дамжуулан тулгуур багана “Богд”-ын голын үерийн усанд унасан байсныг ажиллаж тулгуур баганыг босгон хэвийн болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/14
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/05/14
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/05/14
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.