Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

0

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзмэрүүд дэлгэгдлээ.

Түүнчлэн тус аймгийн онцлог, байгалийн үзэсгэлэн, есөн гайхамшгийн үүх түүхийг та эндээс үзэж болох юм.

Мөн Архангай аймгийн Онцгой байдлын албаны үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоонтой танилцах боломжтой.

Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэнг ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлан зохион байгуулж байгаа  бөгөөд цашид 21 аймгийн Онцгой байдлын газруудын түүхэн замналын үзэсгэлэн хуваарийн дагуу Онцгой байдлын албаны музейд дэлгэгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.