Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг гардуулан өглөө.

Тодруулбал, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай “Ланд 76” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн 2023 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ниссан патрол” маркийн автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Ланд 76”, “Киа серато” автомашиныг тус тус гардуулан өгч, парк шинэчлэлт хийсэн.

2024/05/07
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/05/07
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/05/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ