Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +13...+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.
Гал түймэр: Объектын түймэр:
Хэнтий аймаг, Батноров сум хогийн цэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Кама KMC-3041” загварын өөрөө буулгагч автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 3х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 4 дүгээр багийн “Оргидог” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Говьсүбмэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Лексус RX 450” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум дугаар багийн “Хавцал” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/Суудлын машин шаварт суусан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн төвөөс Хархорин сумын чиглэлд 9 зорчигчтой зорчиж явсан “Старекс” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/02
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/05/02
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/05/02
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.