Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Төв аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +23...+25 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хорооны  “Шархад”-ны 7 дугаар гудамжинд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 07:24 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэрт буйдан шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хорооны “Задгай”-д  автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:11 цагт очиход иргэн Н-ын  "Mercedes Benz GLA180" загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Бор гүвээ  багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:47 цагт очиход иргэн Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 6х4 метрийн хэмжээтэй гражийн дээвэр тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хорооны “Задгай”-д  зочид буудлын барилгад цахилгааны кабель утас шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 12:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км зам туулан 12:55 цагт очиход иргэн Б-ийн амралтын газрын зоорийн давхрын гал тогооны хэсэгт цахилгааны утас, эд хогшил шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.  

- Хэнтий аймаг, Хэрлэн сум. Нэгдүгээр багийн “Хэрлэн”-гийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:42 цагт очиход иргэн Ш-ний  4 ханатай гэр шатаж байсныг  4 минут ажиллаж унтраасан.

- Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Эрчим багийн 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:14 цагт очиход эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хорооны “Архустай”-н зуслангийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:13 цагт очиход иргэн А-ын хашаанд 0.7 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

- Дархан-Уул аймаг, Хонгор сум. Нэгдүгээр багийн “Атар”-ын 3 дугаар гудамжны “Задгай”-д өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 16:15 цагт очиход иргэн М-ын 16 боодол /0.7 тонн/ өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян багийн ‘’Үзүүр улааны-Өвөр’’ гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 167 км-т, сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 22 км зам туулан 16:36 цагт очиход иргэн Р-ын   5 ханатай гэр, 5х2.5 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

- Булган аймаг, Гурванбулаг сум. Хулст багийн “Бүрд”-ийн 2 дугаар гудамжны 212 тоотод /47.79005 N,103.46900 E/ 05.05-ны өдрийн 20:21 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Т-ийн 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн 56 хүн, 1 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг  Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхаан багийн 2 дугаар гудамжинд зочид буудлын барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 22:03 цагт очиход иргэн Б-ын  25х18 метрийн хэмжээтэй 2 давхар зочид буудлын барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 6 минут ажиллаж унтраасан.

- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 10 дугаар багийн “Ялалт”-ын 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:48 цагт очиход иргэн Н-н 4 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Өмнөговь аймаг, Ханхонгор сум. Өгөөмөр багийн “Дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс хойд зүгт 32 км-т, 44°04'12.0"N 104°28'12.0"E/ 05.06-ны өдрийн 04:49 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 04:56 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг дарга, Мандах багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл. Усны осол - Голын усанд осолдсон:

Булган аймаг, Хангал сум . Хялганат тосгоны "Сэлэнгэ гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Иргэн Ч нь “Сэлэнгэ” голын усанд осолдсон тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 6 бүлэгт хуваагдан иргэн Ч /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 05.05-ны өдрийн 07:00 цагаас Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн  "Баян хошуу" гэдэг газар  хүртэл 116 км  завиар урсаж,  Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас хойд зүгт Сэлэнгэ сумын “Сэлэнгэбүрэн” багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар хүртэл 75 км  мотоцикл, морьтой, Хялганат багийн “Хэжлүүр” гэдэг газраас урсгал дагуу болон урсгал сөрж 6км зайд агаараас тандалт хийсэн, Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл 8 км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 05.06-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Өндрөөс унах:

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 18 дугаар хороонд 15 давхар орон сууцны барилгын 10 дугаар давхрын тагтаас нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 09:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км зам туулан 09:13 цагт очиход тус хороонд оршин суугч иргэн М/23 настай, эмэгтэй/ нь үсрэх гэж байсныг эсэн мэд буулгаж тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ