Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +27...+32 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Увс нуурын хотгор болон Онон, Улз, Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хагаст сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын эзэмшлийн  6х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дотор тал, эд зүйлсийн хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Хьюндэй Сонато” загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл:

Дархан-Уул аймаг, Шарынгол сум 05.06-ны өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:23 цагт хүлээн авсан.Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05.06-ны өдрийн 19:35 цагаас эхлэн  “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас мөн өдрийн 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Завхан аймаг, Алдархаан сум Чигэстэй багийн “Солоны-Амны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Гэр усанд автсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын эзэмшлийн 5 ханатай гэр голын усанд автсан байсныг  ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ