Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Сэлэнгэ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүсэж өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хорооны “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:10 цагт очиход тус газрын 0.5 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. Арвайхээр 5 дугаар багийн ОНӨААТҮГ-т Гал гарч байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:22 цагт очиход 10х40 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын гадна фасад, дээвэр шатаж байсныг 53 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хорооны Өлгийн 26 дугаар гудамжны задгайд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:12 цагт очиход тус газрын 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хорооны Жигжид зусланд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:38 цагт очиход 4х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

- Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум. Замын шанд баг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн “Цогт-Овоо” автозамын хяналтын цэг гэдэг газарт 05.04-ний өдрийн 11:25 цагийн орчим ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40 хүн, 2 автомашинтай Улаанбаатар хотоос “Шивээхүрэн” хилийн боомтын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн й “Beiben North Benz ND1928” ачааны автомашины тээвэрлэж явсан нийт 14 тонн автомашины сэлбэг, уурхайн ажилчдын хувцас байснаас 3 тонн орчим бараа, материал шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн Г аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Завхан аймаг, Тэс сум. Зүр багийн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:42 цагт очиход иргэн Б-ын 8x13 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, 1 давхрын зүүн хана шатаж байсныг 1 цаг 45 минут ажиллаж унтраасан.

- Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум. Баянзүрх 2 дугаар багийн “Бүрээгийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т 05.06-ны өдрийн 13:00 цагийн орчим гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Д-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг Байгаль хамгаалагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны Ойчдын 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:56 цагт очиход иргэн Д-ийн 2х2 метрийн хэмжээтэй чингэлэг, 8 метр урт хашаа, 0.3 га орчим талбайд шар өвс тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Ховд аймаг, Дарви сум. Булган багийн 1 дүгээр гудамжны 1 тоот /аймгийн төвөөс урд зүгт 200 км, Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 16:05 цагт очиход иргэн Б-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 1 цаг 03 минут ажиллаж унтраасан.

- Архангай аймаг, Эрдэнэбулган. Цагаан даваа багийн “Цагаан даваа” гэдэг газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16:47 цагт очиход Ихтамир сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ийн “Hyundai Sonata 6” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

- Хөвсгөл аймаг, Түнэл сум. Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т 05.07-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газар Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багийн Сэртэнгийн 2 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:19 цагт очиход иргэн М-ийн хашаанд овоолсон өнжмөл шар өвс, 25 метр урт хашаа шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. Эмт багийн 26 дугаар гудамжинд айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:43 цагт очиход иргэн Б-ны 1 метр урт хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 22 дугаар хорооны Хилчний 44 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:20 цагт очиход иргэн Н-ийн 15 метр хашаа, хураалттай банз шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Шарынгол сум. Санжинт багийн Ойн 12 дугаар гудамжинд өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:21 цагт очиход иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

- Хөвсгөл аймаг, Түнэл сум. Навчилтай багийн “Нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн мэдээллийг 05.07-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн 36 хүн 35 км замыг туулан 18:35 цагт очиход иргэн Д-ын 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж байсныг 6 цаг 59 минут ажиллаж 05.08-ны өдрийн 01:34 цагт унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны Майхан толгойн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:21 цагт очиход эзэнгүй айлын хашаанд 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 8 дугаар хорооны Нуурын 8 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 23:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:06 цагт очиход иргэн Т-ийн 5х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Хэцийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 65 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтануудтай хамтран 19:20 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 20:10 цагт цурамд оруулан 05.07-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж тус сумын Уньт багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 0.5 га орчим талбай өртөж шатсан.

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Баясгалант багийн “Цагаан бэлчирийн урд салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтнуудтай хамтран 05.07-ны өдрийн 01:13 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 11:30 цагт цурамд оруулсан, унанги мод ихтэй цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан.

- Төв аймаг, Жаргалант сум. Буурал багийн “Японы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид  сумын Мэргэжлийн ангитай хамтран 16:59 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин 2 дугаар баг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/-т ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын байцаагч, орон нутгийн 3 иргэнтэй хамтран Мандал сумаас 20:50 цагт гарч 90 км замыг туулан 05.08-ны өдрийн 05:28 цагт “Хонин нуга” гэдэг газарт очсон. 05.08-ны өдрийн 07:30 цагт цааш хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.