Магистрын хөтөлбөр зарлагдлаа

0

Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA)-аас 2017 оны Магистрын хөтөлбөр зарлагдаж байна.

Доорхи шаардлагыг хангасан албан хаагчид материалаа Гадаад хамтын ажиллагааны хэлтэст 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  1. Өргөдөл гаргагч нь инженерчлэлийн эсвэл аливаа нэгэн шинжлэх ухааны бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд гамшгийн удирдлагын чиглэлээр туршлагатай мөн түүнчлэн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
  2. Өргөдөл гаргагч нь магистрын судалгааны болон инженерчлэлийн тэнхимийн зүгээс тавигдах боловсролын шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Магистрын судалгааны хугацаа:

  • 2 жил

Бүрдүүлэх материал:

  1. Тайландын Вант Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TIСA)-ийн 2017 оны Магистрын хөтөлбөрийн маягт (http://tica.thaigov.net/main/en/relation/75500-TIPP-Application-form.html).
  2. Дипломны хуулбар (дүнгийн хавсралттай)
  3. Англи хэлний түвшин тодорхойлсон TOEFL/IELTS оноо
  4. Элсэгчийн тодорхойлолт (Сурч байсан Их сургуулийн 2 багшаас)
  5. Зорилгоо тодорхойлсон өргөдөл (1 хуудас). Тус өргөдөлд суралцахаар сонирхож буй салбар болон түвшинг тодотгож өгөх.
  6. Пасспортын хуулбар
  7. Товч намтар – 1 хуудас, ойрын үед авхуулсан зургын хамт
  8. Сүүлийн 6 сард хийлгэсэн эмнэлгийн үзлэгийн дүн

Холбогдох мэдээлийг

ГХАХ-ийн мэргэжилтэн (Т.Зориг)-оос авна уу

99824466, 263567

БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР