Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр”-ийг шинэчлэн батласан.

Шинэчилсэн бүтцээр Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг дотоод хяналт-шалгалт, аюулгүй байдал /дүн шинжилгээ, үнэлгээний тасагтай/-ын асуудал хариуцсан дэд нэгжтэй байхаар баталсан байна.

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын газар нь Төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын хэтийн болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгж, дэргэдэх салбар, орон нутаг дахь салбар, нэгжийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэх, үр дүнг үнэлэх.

Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын чиглэлээр

– Байгууллагын удирдлага зохион байгуулалт, дотоод үйл ажиллагааны чиглэлээр, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, тушаал шийдвэр, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хугацаат тайлан, биелэлт болон  албаны зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын цэргийн дүрмийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдал, хувийн бэлтгэлжилт  тэдний ажиллах нөхцлийг сайжруулах хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнд,

– Гамшгаас урьдчилан сэргийлэх үйлажиллагааны чиглэлээр, бие бүрэлдэхүүний сургалт, олон улсын болон төрийн, төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилласан олон нийтрүү чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажилд,

– Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр, бэлтгэл бэлэн байдлыг хангах төлөвлөлт, Галунтраах аврах анги, техник багаж хэрэгсэл,аврах ажлын зориулалттай багаж тоног төхөөрөмж, албаны машин, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн хангалт, хадгалалт, ашиглалт, бэлэн байдалд,

– Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр хэлтсийн санхүүгийн үйл ажиллагааны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт тэдгээртэй холбоотой тайлан бүртгэлийн үйл ажиллагаа зэргийг шалгаж, дүгнэн, алдаа дутагдлыг нь засаж залруулах, цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллахад  мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч дотоод хяналт шалгалт зохион байгуулах.

– Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт, дотоод аудит хийх.

Дүн шинжилгээ, үнэлгээний чиглэлээр

– Хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх.

– Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр, Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх.