Ажил, мэргэжилдээ эзэн байхын тулд өөрийн мэдлэг, ур чадвараа үргэлж сорьж, алдаа, оноогоо дэнслэн, цаашдын зорилго өөд тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл сонголт бүрийн өмнөх бэрхшээлийг амжилт болгон хувиргадаг олон залуусын төлөөлөл дэд хурандаа О.Мөнхбатыг энэ удаагийн “Nematimes” булангийн зочноор урилаа. Тэрбээр НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч албан тушаалыг хашиж байна.
-Миний бие гурван хүүхэдтэй айлын том. Хүүхэд нас Булган аймгийн Өлзийт тосгон буюу Орос цэргийн /Орхон дивиз/ танкийн 51 дүгээр дивиз, Орхон голын хөвөөнд өнгөрсөн. Улмаар Орхон аймгийн V арван жилийн сургуулийг 2006 онд төгсөөд тухайн үеийн Цагдаагийн академид 2009 он хүртэл суралцаж, мэргэжлийн дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангид салааны захирагчаар томилогдсоноор ажлын гараагаа эхлүүлж байлаа.
-Үүрэг гүйцэтгээд 19 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Гал түймэр унтраах, аврах 81, 30 дугаар ангиудад салааны захирагч, нийслэлийн Онцгой байдлын газарт мэргэжилтэн, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, гэрээт байцаагч зэрэг албан тушаалыг хашсан байна. Хүүхэд байхдаа цэргийн хүн болно гэж ярьдаг байсан гэж ээж минь хуучилдаг юм. Мөн манай байрны нэг давхарт гал түймэр гарч, галын улаан машин ирээд гал сөнөөгч нар унтрааж байхыг харж байсан болохоор тэр зураглал их тод санагддаг. Энэ бүх зүйл маань л Онцгой байдлын алба хаагч болох замналыг бий болгосон байх гэж боддог доо.
- Болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах галын аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, норм, стандартын хүрээнд зохион байгуулдаг гэдгээрээ гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил онцлогтой. Мөн Монголын төр, Онцгой байдлын байгууллагын нэрийн өмнөөс иргэн, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлыг хянах, шалгах, арилгуулах арга хэмжээг эрх зүйн хүрээнд зохион байгуулдаг. Ингэхдээ Галын аюулгүй байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын ажилд байгууллага дотооддоо хяналт тавихаас гадна энэ үйл ажиллагаа нь өөрөө харьяалсан Прокурорын хяналтад байдаг онцлогтой.

- Сүхбаатар дүүргийн хувьд 13.000 мянга гаруй ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийтлэг зөрчлийн хувьд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, ашиглаж байгаа барилга байгууламжаас хамаараад өөр өөр. Хэдийгээр галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гал унтраагуур, анхан шатны багаж хэрэгслийг байршуулсан байлаа ч түүнийг нь ажиллуулах мэдлэг, чадвартай ажилчин байх нь хамгийн чухал шүү дээ. Байгууллага гэлтгүй хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах мэдлэгтэй, амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг дадалтай байгаасай л гэж хүсдэг.
-Манайх ам бүл тавуулаа. Хоёр охин. Нэг хүүтэй. Нэгдүгээр курсийн сонсогч байхдаа найзынхаа сургууль дээр очиж уулзах үеэрээ эхнэрийгээ анх олж харсан. Түүнээс хойш танилцаад, гэр бүл болоод 15 жил болж байна.

-Офицер хүний хувьд бусдад зөвөөр нөлөөлөх, зарчимтай байхыг эрхэмлэдэг. Манай алба хүнд тусархуу, нэгнээ гэсэн сэтгэлтэй, харилцааны зөв соёлыг бий болгож өгдөг. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Ажил, мэргэжлийн аварга-2025” тэмцээний шилдэг гал түймрийн улсын хяналтын байцаагчийн төрөлд тэргүүлсэн. Ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан, мэргэжлийн мэдлэг, чадвар сорьсон гэдгээрээ энэ тэмцээн олон талын ач холбогдолтой байлаа. Ингээд эх орныхоо өнцөг булан бүрт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт Онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2025/01/14
Шинэ мэдээЭнэхүү судалгааны ажил нь химийн аюулгүй байдлыг хангах нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах нэг бүрэлдэхүүн болохыг тодорхойлж, түүний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйл, үүрэг оролцоог нарийвчлан судалж, химийн аюулгүй байдал болон химийн аюулгүй байдлын онолын тодорхойлолтуудыг боловсруулж дэвшүүлсэн гэдгээрээ онолын ач холбогдолтой юм.
2025/01/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/01/14
Шинэ мэдээЦаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.