АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд зургаан ойн түймэр идэвхтэй асаж байна

A- A A+

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан гамшиг болж байна гэж Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.

Түймрийн улмаас таван хүн нас барж, 150.000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ.  Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртөөд байна. Цаашлаад 15.000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж, улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6400 га талбай урьдчилсан байдлаар өртөөд байна. 

Бүх түймрийг унтраахад хангалттай хэмжээний хүн, хүч байхгүй гэж Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга мэдэгдэж, бид нэг юм уу эсвэл хоёр ойн түймрийг унтраах бэлтгэлтэй байсан гэж мэдээлжээ. Лос-Анжелес болон түүний эргэн тойронд асаж байгаа ойн түймрийг унтраахад гал сөнөөгчид ус хомсдолтой байгааг мөн онцолсон байна. 

Орчуулсан:Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: www.reuters.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ