Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Гал түймэр:
- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:42 цагт очиход иргэн М-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:23 цагт очиход иргэн Э-ны 8х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз болон дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Говил багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 14:53 цагт очиход иргэн Г-ын ачааны автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Баян-Уул сум. Бэрх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:43 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Г-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:54 цагт очиход иргэн Д-ийн зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороонд автомашин байна гэсэн дуудлагыг 2025.01.12-ны өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:39 цагт очиход иргэн Б-ын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:24 цагт очиход иргэн Н-ийн 5х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Номгон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчид 1.7 км замыг туулан 01:29 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Хэрлэн сум. 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.13-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 05:22 цагт очиход иргэн Б-ны 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт:
- Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Бөөрөг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км, Ө-51°37'12.0", У-100°24'36.0"/ 2025.01.12-ны өдрийн 14:35:31 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 14:41 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/13
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/13
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/13
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.