ОХУ-ЫН Сочи хотод их хэмжээний бороо орж, үер буужээ

A- A A+

ОХУ-ын Хар тэнгисийн эрэг орчмын Сочи хотод аадар бороо орсны улмаас гол үерлэж, орон сууцны хорооллын подвалуудад их хэмжээний үерийн ус буужээ. 
Тус хот нь 450.000 хүн оршин суудаг  бөгөөд аялал жуулчлалын амралтын бүс юм. Оросын өмнөд бүс нутагт  хэдэн өдөр үргэлжилсэн аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, цас бороо холилдон хур тунадас орсон талаар Цаг уурчид мэдээлсэн байна.


Сочи хотын Херота гол үерлэж, хэд, хэдэн байшин усанд автсан гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Краснодар бүс нутгийн салбараас мэдээлж, бүс нутгийн хариу арга хэмжээ авах төвөөс тус бүс рүү шахуургын төхөөрөмжийг илгээсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.themoscowtimes.com

Орчуулсан:Б.Гэрэлзаяа 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ