Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, -13…-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 5х13 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 тн чингэлэгтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсэд /аймгийн төвөөс зүүн зүгт 400 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.08-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 11х15 метрийн хэмжээтэй цайны газар, залгаа 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.09-ний өдрийн 03:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 6 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2025.01.09-ний өдрийн 04:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн “Адгийн шаваг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 268 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км, Ө-44°57'36.0", У-100°14'24.0"/ 01.08-ны өдрийн 20:13:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 20:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сумын Засаг дарга, Өрхөт багийн Засаг дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/01/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/01/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/01/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.