Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдлоо.
Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.

Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна гэж мэдэгджээ. Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гарагаас хойш нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Гал түймэрт 7500 гал сөнөөгч, 1162 гал унтраах тусгай нэгж техник, 31 нисдэг тэрэг, 6 ус хутгуурын онгоцтой хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд олон мянган оршин суугчид тог, цахилгаангүй, агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрсэн аюул дунд байна. Бямба гарагаас хээрийн түймрийн чиглэл өөрчлөгдөж гал сөнөөгчдөд хариу арга хэмжээ авахад багагүй бэрхшээл үүсгэж байна.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: reuters.com
2025/01/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/01/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/01/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ