Захиргааны удирдлагын газар

Захиргааны удирдлагын газар нь захиргаа, удирдлагын, хууль, эрх зүйн, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалтын, ерөнхий газрын дотоод ажил, сахилга дэг журмын чиглэлээрх үндсэн чиг үүргийг цомхон, чадварлаг, мэргэшсэн, төрийн тусгай алба хаагчдын хүчээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үндсэн чиг үүргийн хүрээнд:

  1. Захиргаа, удирдлагын чиглэлээр.

Төрийн захиргааны манлайллыг хангах, Монгол Улсын Засгийн газар, Шадар сайд болон холбогдох байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан, Удирдах албан тушаалтны шуурхай зөвлөлгөөнийг төлөвлөх, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, стратеги зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, биелэлтэд хяналт тавих, тайлагнах,

  1. Хууль эрх зүйн чиглэлээр.

Онцгой байдлын байгууллагын захиргааны шийдвэр гарахад хууль, эрх зүйн талаас хяналт тавих, алба хаагчдыг хууль, эрх зүйн мэдээллээр хангах, зөвлөгөө, зөвлөмж өгөх, Онцгой байдлын ерөнхий газрыг хууль хяналтын байгууллагад төлөөлөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах,

  1. Хүний нөөцийн чиглэлээр.

Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, урамшуулал, хариуцлага тооцох тогтолцоог хангах, алба хаагчдын нийгмийн асуудлыг судлан шийдвэрлэх, бие бүрэлдэхүүний сургалтын бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, мэргэшсэн, чадварлаг бие бүрэлдэхүүнийг төлөвшүүлэх,

  1. Ерөнхий газрын дотоод ажил, сахилга дэг журмын чиглэлээр.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын биелэлтийг хангуулах, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох журам, стандартын дагуу хөтлөх, хяналт тавих, цэргийн албыг дүрмээр зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, жижүүр, харуул хамгаалалтыг зохион байгуулах,  хяналт тавих зэрэг болно.