Мэндчилгээ

Darga mendchilgee zurag

     Онцгой байдлын албаны нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид аа,

     Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ он гараад удаагүй байна.  Монгол орны өнцөг булан бүрт ажлын шинэ эрч хүч, шинэ санаа, шинэ зорилго, хүсэл, тэмүүлэлтэйгээр  2016 оны гараагаа эхэлж байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн чиг үүрэг нь  Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, хүний, техникийн болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа цаг агаарын аюулт vзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хvрч, жил тутам 5-7 тэрбум тєгрєгийн шууд хохирол учирч байна.

Зөвхөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай офицер, ахлагч нар нийтдээ 9000 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсныг цохон тэмдэглэмээр байна. Энэ бол та бидний амжилт. Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, бид бүхэн улс эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсний томоохон жишээ юм. Хүмүүнлэгийн энэ эрхэм үйлсээрээ бид бахархах ёстой.

Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарт баримтлах бодлого, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалт, нэгдсэн зохицуулалтаар хангах оновчтой механизмыг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тэргүүн чиглэл болгон олон нийтэд түшиглэн хэрэгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, стратеги зорилт, хөтөлбөр, салбаруудын хэтийн зорилго, орон зайн болон газар ашиглалтын төлөвлөлтөд уялдуулан тусгах нь нэн тэргүүний асуудал болоод байна.

Түүнчлэн улс орны эдийн засгийн хүндрэлтэй, хэмнэлтийн горимд шилжсэн өнөө үед гамшгаас хамгаалах чиглэлээр гадаад улс орон, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гадаад бодлого, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төлөвлөх, оновчтой хэрэгжүүлэх, үр дүнг бэхжүүлэх, шинэлэг арга барил, шинжлэх ухаанч хандлага, дэлхий дахины шилдэг туршлага, дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь ойрын үед авч хэрэгжүүлэх үндсэн зорилго байх ёстой.

Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албаны тогтолцоог оновчтой, цомхон, чадварлаг болгох, хариуцлагыг өндөржүүлж, үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБЕГ-ын стратеги, зохион байгуулалтын бзтцийн өөрчлөлтийг шинэчлэн батлууллаа.

Бидний ажлын 50-70 хувь нь гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд чиглэгдэнэ. Тиймээс ч Гамшгаас урьдчилан сэргийлэх газрыг байгуулан шинэ бүтцээр ажиллаж эхлээд байна. Гадаад улс орны жишиг, олон улсын байгууллагын судалгаанаас харахад гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулсан 1 төгрөг гамшгийн дараа сэргээн босгоход зарцуулсан 5 төгрөгтэй тэнцэнэ гэсэн судалгаа бий.

Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн гамшгаас хамгаалах байгууллага үүсч байгуулагдсаны 10 жилийн ойгоо өнгөрсөн онд бид тэмдэглэсэн.

Түүхийн хуудсыг арвантаа эргүүлсэн энэ он жилүүд бидэнд алдаа оноо, харуусал, баяр, гуниг, амжилт, бүтээлийн аль, алиныг авчирсан.

Онцгой байдлын албыг бүхий л талаар бэхжүүлэн хөгжүүлж, ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн нэр хүндтэй алба болгоход үе, үеийн удирдлагууд, ахмад буурлууд, офицер, ахлагч, ажилтан бүрийн үүрэг их байсан.

Бид нэг л үүрэгтэй. Энэ бол Монголын ард түмэнд үйлчлэх явдал юм.

Төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэддээ илүү ойр хүрч ажиллахад хурдтай, эрчтэй, алсын хараатай ажиллах шаардлага тулгарч байна. Нийгэм ч үүнийг шаардаж байна. Эрчтэй, хүчтэй, хурдтай, өндөр сахилга, хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг хамт олон, нийт бие бүрэлдэхүүнээсээ шаардана, Та бид хамтдаа зүтгэнэ.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зєвхєн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хvч чармайлтаар бус энэхүү арга хэмжээ нь нийт ард иргэд, тєрийн болон тєрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудын оролцоо, тvншлэл хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхи дээшлэх учиртай.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хуулиар хvлээсэн vvргээ нэр төртэй биелvvлэхэд байнга хамтран ажилладаг гамшгаас хамгаалах улсын албад болон тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэн тусалж дэмждэг улс орон, олон улсын байгууллага, одоо ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа болон бидний ажил үйлсийг дэмждэг иргэд, олон түмэндээ Онцгой байдлын ерєнхий газрын даргын зєвлєлийн гишvvдийн нэрийн өмнєєс болон хувиасаа эрvvл энх, аз жаргал, ажлын амжилт хvсэн мэндчилж байна.

    generalgariinusegtei