Газар хөдлөлтийн бэлэн байдал, анхан шатны тусламжийн чиглэлээр сургагч багш бэлтгэгдлээ

0
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран  “Говийн баавгай” сэдэвт газар хөдлөлтийн бэлэн байдал анхан шатны тусламжийн сургагч багш бэлтгэх давтан сургалтыг 2014 оны 01 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад 17 аймаг, 7 дүүргийн нийт 144 сургагч багш хамрагдаж, анхан шатны тусламж, гал унтраах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах аргачлалыг эзэмшиж, эзэмшсэн дадлага туршлагаа орон нутгийнхаа 44 сургуулийн 15840 гаруй хүүхдэд зааж сургах юм.

0043